“Зуны цом-2019” тэмцээний шилдгүүд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-12 14:51:29

Увс /МОНЦАМЭ/.Аймгийн БТСГ-аас аймгийн Волейболын холбоотой хамтран насанд хүрэгчдийн "Зуны цом-2019 гар бөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Тэмцээнд 19 байгууллагын эрэгтэй 9, эмэгтэй 10 багийн 136 тамирчин оролцож шилдгүүдээ шалгаруулсан юм.

Эрэгтэй багийн нэгдүгээр байрыг Д.Төр-Эрдэнэ ахлагчтай Найзууд” баг, хоёрдугаар байрыг Г.Гантулга ахлагчтай Намир баг”, гуравдугаар байрыг С.Тамир ахлагчтай Давст” баг эзэлсэн бол эмэгтэй нэгдүгээр байрыг А.Шижирмаа ахлагчтай ТДНэгдэл” баг, хоёрдугаар байрыг Б.Тамираа ахлагчтай Оюутнууд баг”, гуравдугаарр байрыг Б.Ариунаа ахлагчтай Найзууд баг тус тус эзэлсэн юм.

Тэмцээний эрэгтэй Шилдэг тэгш тоглогч”-оор Д.Төр-Эрдэнэ, “Шилдэг довтлогч”-оор Б.Идэрмөнх, “Шилдэг давуулагч”-аар Б.Наранбаяр, “Шилдэг холбогч”-оор Г.Баттулга нар шалгарлаа. Харин эмэгтэй багийн Шилдэг тэгш тоглогч”-оор А.Шижирмаа, “Шилдэг довтлогч”-оор Б.Тамираа, “Шилдэг давуулагч”-аар Т.Одонцэцэг, “Шилдэг холбогч”-оор Г.Хоролсүрэн нар тус тус шалгарсан юм.

 

Холбоотой мэдээ