“Говь” компани 68.3 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-08-12 11:26:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй ХК-иуд хуваарийн дагуу энэ оны хагас жилийн тайлангаа танилцуулж байна.

Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Говь" ХК 2019 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа энэ сарын 10-нд нээлттэй танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани

  • Борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өсөж, 68.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
  • Хонгконг болон АНУ-ын Сан Франциско хотод франчайз дэлгүүрээ нээж, гадаад зах зээлээ тэлжээ.
  • Хамгийн анхны 100 хувь ноолууран нимгэн даавуун хослолыг худалдаанд гаргасан байна. 
  • 26 жилийн түүхтэй "Гоёо" ХХК-г худалдан авсантай холбогдуулан уг хоёр компанийн нэгтгэх үйл ажиллагааг явуулж байгаагаа мэдээллээ.


Тус компани энэ онд дэлхийн 2 дахь том зах зээл болох АНУ-д үйл ажиллагаагаа тэлж, Лос Анжелес хотод зөвхөн цахимаар борлуулалт хийх зорилготой өөрийн салбар компанийг нээхээр ажиллаж байгаагийн зэрэгцээ Тува, Чиндао, Киев хотуудад франчайз дэлгүүр нээж ажиллахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. 

"Говь" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ