Меган Маркл байшингаа зарна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЛОНДОН. /Daily Express/. Их Британийн хунтайж Харритай Фрогмор хааны ордонд хамтран амьдарч буй Суссексийн гүнгийн
ахайтан Меган Маркл Лос-Анжелес дахь байшингаа зарахаар шийджээ. Хуучин байшиндаа
тэрбээр анхны нөхөр Тревор Энгельсонтой хамт амьдардаг байсан аж.
1924 онд баригдсан 4 унтлагын өрөөтэй хоёр давхар уг байшинг 1.8 сая
ам.доллараар зарахаар төлөвлөж байна. Маркл 2004 Энгельсонтой танилцаж байхдаа
жүжигчний замналаа дөнгөж эхлүүлж байжээ. Хосууд 2011 онд гэрлэснийхээ дараа
тус байшинд амьдарч байжээ.