Хөрөнгийн бирж 1.4 сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-05 14:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 377.5 сая төгрөгийн арилжаа хийв.

Өнгөрсөн хугацаанд хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагар 43 компанийн 1.4 сая ширхэг хувьцааг арилжив. Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

LEND

ЛЭНДМН ББСБ ХК

452,463

27,644,733

2

GOV

ГОВЬ

278,662

83,049,092

3

MBW

МОНГОЛ БАЗАЛЬТ ХК

155,698

55,840,403

4

MFC

МОНОС ХҮНС

146,920

9,786,635

5

RMC

РЕМИКОН

86,796

2,439,516

 

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

 Үнийн дүн 

1

GLMT

Голомт Капитал ХХК

             319,213

                   93,557,630

2

TDB

Ти Ди Би Капитал ХХК

             203,206

                   85,954,863

3

GAUL

Гаүли ХХК

             228,061

                   77,091,647

4

BDSC

БиДиСек ХК

             294,687

                   74,954,023

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

             188,928

                   70,572,734

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдсангүй. Наймдугаар сарын 2-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,529,099,915,895 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 20565.38 нэгж болж өмнөх долоо хоногоос 1.64 хувиар өссөн үзүүлэлттэй байв. 

Холбоотой мэдээ