Туркийн эргийн хамгаалалтын алба 22 цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-05 15:13:53
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн баруун өмнөд эргээс холгүй Эгейн тэнгисээс 22 цагаачийг аварсан гэж Туркийн аюулаас хамгаалах албаны эх сурвалжууд ням гараг мэдээлжээ.


Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, хууль бус цагаачдын завь Туркийн Мугла мужийн Датча хотын ойролцоох Эргийн хамгаалалтын албанаас тусламж хүссэн байна.


Сири, Палестин, Иракийн иргэдээс бүрдсэн бүлэг цагаачийн асуудлыг мужийн Цагаачлалын газар хариуцан шийдвэрлэх ажээ.


Хавчлага болон дайнаас дайжиж, шинэ амьдрал эхлүүлэхээр Европыг зорих хууль бус цагаачдын дамжин өнгөрөх гол зам нь Турк юм. Албан ёсны баримтад дурдсанаар, 2019 он гарснаас хойш Туркт ойролцоогоор 180 мянга орчим хууль бус цагаачийг саатуулжээ. 

Холбоотой мэдээ