Монгол Улсын гадаад худалдааны нэгдсэн сан байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-03 15:10:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын “Гадаад худалдааны үндэсний мэдээллийн нэгсдэн сан” бий болгох гэрээнд Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын суурин төлөөлөгч Р.Алимарданов Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нар гарын үсэг зурлаа.

Уг санг байгуулснаар Засгийн газрын байгууллага болон худалдаа эрхлэгчид зэрэг бүх оролцогчдын худалдааны мэдээллийн хүртээмжийг нэмэх юм. Ингэснээр худалдааг идэвхжүүлэх, худалдааны болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой журмыг сайжруулах боломж бүрдэнэ. Түүнчлэн гааль, хилийн хяналтыг боловсронгуй болгосноор гадаад худалдаа эрхлэгч нар, тэдгээрийн хамтрагчдад хил дамжуулан худалдаа хийхэд хялбар болно гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ