Нутгийн бөхчүүдээ урамшуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-01 14:53:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд төрөлх нутгийнхаа нэрийг дуурсгаж яваа бөхчүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  долоо давж Их шөвөгт шалгарсан Монгол Улсын арслан Ц.Содномдорж болон шинээр Монгол Улсын начин цолыг хүртсэн Галт сумын харъяат А.Давааням нарт баяр хүргэсэн.

Аймгийн Засаг дарга Л.Ганболд МУ-ын арслан Ц.Содномдорж, улсын начин А.Давааням нарыг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулж, нутгийн брэнд бүтээгдэхүүний дээжийг бэлэглэж  цаашид наадамчин олноо баясгаж амжилттай барилдахыг  хүсэв. 

Холбоотой мэдээ