Газар чөлөөлөх ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-31 17:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гудамж, зам талбайн орц, гарц, иргэд, оршин суугчдын хөдөлгөөнд саад болж буй газрын байгууламжийг чөлөөлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгах захирамжийг энэ сарын 8-нд гаргасан юмДээрх захирамж нь нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэх зорилготой бөгөөд захирамжийн хүрээнд нийслэлийн Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газрын зөрчлийг арилгаж чөлөөлөх юм.

Эдгээрээс өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 6 байршлын газрын зөрчлийг арилгаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөд байна.





Холбоотой мэдээ