Зуун хувь ноолууран утсыг 11 өнгөөр үйлдвэрлэн, экспортолж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-31 14:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч “Үлэмж кашимер” ХХК "U" брэндийн шинэ ноолууран утас үйлдвэрлэж байна.

Тодруулбал 100 хувь ноолууран утсаа 11 өнгөөр үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлж эхэлснээ танилцууллаа.


“Үлэмж кашимер” компанийн захирал М.Сосордулам хэлэхдээ, “Дэлхийд “Цагаан алт” хэмээн нэрлэгдэх болсон жил бүр нөхөн сэргээгддэг түүхий эд болох ноолуурыг нэмүүн өртөг шингээж олон улсын зах зээлд гаргаж байна. Бид эноолуурын анхан шатны боловсруулалтын үйлдвэр байгууллаа. Мөн гэрээлэгч компаниудтай хамтран 100 хувь ноолууран утсыг худалдаанд гаргаад байна” гэв.

Б.Болд

Холбоотой мэдээ