Пакистанд цэргийн нисэх онгоц осолдож, 17 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ИСЛАМАБАД. /CNN/. Мягмар гарагт Пакистаны нийслэл хотоос холгүй Равалпинди хотын оршин суугчдын бүсэд цэргийн нисэх онгоц осолдсоны улмаас 17 хүн амиа алдсан гэж тус улсын Зэвсэгт хүчнээс мэдээлжээ.
"Одоогоор нисэх онгоцны ослын шалтгаан тодорхойгүй байна. Ослын улмаас нийт 17 хүн амь алдсаны тав нь хөлгийн багийн гишүүн байсан гэж мэдээлэлд дурджээ. Үүний зэрэгцээ өөр хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Мөн амиа алдагсдын дунд Пакистаны Зэвсэгт хүчний томоохон хоёр албан тушаалтан байсан гэж мэдээлэлд дурдсан байна.