Шинэ нисэх буудалд ашиглах газрын үйлчилгээний заавруудыг хүлээлгэн өгөв

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-07-19 18:12:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хүний нөөц, ашиглалт, менежментийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд Хөшгийн хөндийн нисэх буудлын газрын үйлчилгээнд ашиглах заавруудыг хүлээлгэн өглөө.


Тус төслийн урт хугацааны зөвлөхөөр 2 жил ажилласан, ЖАЙКА-ын мэргэжилтэн-төслийн зохицуулагч Такамура Мицүо өнөөдөр ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомтой уулзах үедээ дээрх заавруудыг гардуулсан юм.


Олон улсын агаарын тээвлэгчдийн холбоо/IATA/-ны газрын үйлчилгээний зааврууд шинэ нисэх буудлыг ашиглах, хуучин нисэх буудлыг нүүлгэн шилжүүлэхэд чухал гарын авлага болно гэдгийг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга онцоллоо.

Холбоотой мэдээ