Төсвийн хяналтын нийтийн сонсголыг Даваа гарагт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-20 22:21:38

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-аас “Аймгийн 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, үр дүн” сэдвээр төсвийн хяналтын нийтийн сонсголыг ирэх даваа гарагт Булган суманд зохион байгуулна.

          Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийтийн сонсголыг даргалагчаар ИТХ-ын төсөв, санхүүгийн хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийг томилжээ.

          Тус аймаг өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангаас 860,4 сая төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, 86,6 хувь буюу 745,4 сая төгрөгийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.

          Нийтийн сонсгол зохион байгуулах талаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагч, иргэдийн төлөөлөлд сургалт зохион байгуулав.

Холбоотой мэдээ