"Ремикон” болон "Сүү" компанийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-18 19:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 109.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 ширхэг хувьцаа арилжив.

Эл өдөр 9 компанийн хувьцааны ханш өсч, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон” болон "Сүү" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гермес центр" болон "Түмэн шувуут"-ын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.21 хувиар өсч, 20631.76 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.591.989.542.003.96 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ