“Майдар” бурхан залах ёслол наймдугаар сард болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-19 12:20:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь "Гандан Пунцаг Чойлон" хийдэд боржин чулуугаар сийлбэрлэн бүтээсэн 18 метр өндөр  “Майдар” бурхан залах ёслол энэ оны наймдугаар сарын 08-нд болно.

Ховд аймгийн ганц буддын шашны хийд бол 108 суварга, хүрд, хоёр том дугантай "Гандан Пунцаг Чойлон" хийд юм.Тус хийдийн 10 жилийн ойн баярыг тохиолдуулан “Майдар” бурхан залах  ёслол зохион байгуулна. 

Энэ үеэр Майдар бурхны жонон айлдах, бурхны шашны тайлбар, танилцуулга хийх, Дамдин янсан бурхны дагон, бодит эрх ванг хүртээх ёслол, Жадо Рэнбүүчигийн номын айлтгал, түвшин жаргалангийн “хурай” дуудлага зэрэг хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.

Иймд “Майдар” бурхан залах ёслолд сүсэгтэн олон, иргэдийг өргөнөөр оролцохыг  тус хийдийн хамт олон  урьж байна.



Холбоотой мэдээ