"УБ-Бүк" болон "Инвескор”-ын хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Өнөөдөр
Монголын Хөрөнгий биржид I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 30.9
сая төгрөгийн үнийн дүн бүхий 125.525 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 5 хувьцаат
компанийн хувьцааны ханш өсөж, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш
буурсан бол 6 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс
"УБ-Бүк" болон "Инвескор ББСБ" ХК-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Ремикон" болон "Монгол Шуудан" ХК-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.32 хувиар буурч,
20588.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.588.570.506.908.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.