"Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д өөрчлөлт оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвбанк
“Мөнгө
угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тухай” болон “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний
журам”-д тус тус өөрчлөлт
оруулах тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалын төслийг боловсруулжээ.
Дээрх төсөлд
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу 30 хоногийн турш олон
нийтээс санал авахаар танилцуулж байна. Олон нийт журамд оруулах өөрчлөлттөй холбоотой саналаар gantuya.b@mongolbank.mn майл
хаягаар илгээх боломжтой аж.
Арилжааны банкуудын санхүүгийн үйлчилгээний хүртээмж, ялангуяа орчин үеийн шинэлэг техник технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээний төрлийг нэмэх, сайжруулах, цахим банкны цогц шийдлийг дэмжих зорилгоор журмуудад өөрчлөлт оруулжээ. “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”, “Хөдөлгөөнт банкны үйлчилгээний журам”-д оруулах өөрчлөлттэй энд дарж танилцана уу.