УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-07-17 09:05:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд хуралдана.


МАН-ын бүлэг, АН-ын зөвлөлийн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ сарын 16-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм.


Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 64 гишүүн бнгөрсөн сарын 06-нд өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байгаа. Энэ хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд багуудын ахлагч нар болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба өчигдөр хуралдсан. Хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлтэй харьцуулан судалж, төслийн зүйл, хэсэг, заалт бүрт холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна. Тус хуралдаанаас гарсан үндэслэл, тайлбарыг өнөөдөр хуралдах ажлын баг болон дэд багууд нарийвчлан хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ