Ерөнхий сайд У.Хүрэлсүх сурын талбай болон шагайн асарт зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2019-07-11 22:52:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/Үндэсний их баяр наадмын эхний өдөр Төрийн гурван өндөрлөг сурын талбай болон шагайн асраар зочилж наадамчин олонтой мэндчилдэг уламжлалтай. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сурын талбай болон шагайн асарт зочиллоо.



Тэрбээр шагайчид, харваачид болон наадамчин олон түмэнд үндэсний их баяр наадмын мэнд хүргэж, наадамд цэц мэргэнээ сорьж буй тамирчдад амжилт хүслээ.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ