ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-10 11:48:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэндчилгээ илгээжээ.


Мэндчилгээнд, "Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа! Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа Танд баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. 

Орос, Монгол хоёр улс сайн хөршийн, найрсаг, түншлэлийн харилцаатай. Засгийн газрын шугамаар идэвхитэй өрнөдөг бидний хамтын ажиллагаа нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэмэр болж, эрчим хүч, аж үйлдвэр, дэд бүтэц, шинжлэх ухаан, соёлын зэрэг салбар дахь ирээдүйтэй төслийг эхлүүлэх таатай нөхцөл бүрдүүлнэ гэж итгэлтэй байна. Энэ нь манай хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. 

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, сайн сайхан бүхэн, Таны хариуцлагатай ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсч Монгол Улсын ард иргэдэд аз жаргал, хөгжин цэцэглэхийг хүсэн ерөөе"

Холбоотой мэдээ