"Улаанбаатар хивс”, "Могойн гол"-ын хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 23 ХК-ийн 157.2
сая төгрөгийн үнийн дүн бүхий 561.942 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, мөн 9 компанийн хувьцааны ханш
буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Улаанбаатар хивс" болон "Могойн гол"
ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Сор" болон "Гермес центр" ХК-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.12 хувиар буурч, 20595.02
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.586.443.539.047.73 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.