Нагоя башёгийн эхний өдөр Их аваргууд учраа бөхчүүдээ давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-07-07 17:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын Нагоя башё өнөөдөр эхэлж 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар өрсөлдөгч бөхчүүдээ давлаа.


Хакүхо М.Даваажаргал 72 тэмцээнд Их аварга /Ёкозүна/ цолтой зодоглосон амжилтаар түүхэнд нэгдүгээрт жагсдаг бол харин Какүрюү их аварга цолтой 32 башёд барилдсан нь 10-т бичигдэх амжилт юм. Өнгөрсөн Нацү башёд Маэгашира цолтой түрүүлсэн Асанояма энэ өдөр Озэки Гоэйдог давсан бөгөөд маргааш тэрбээр Их аварга Хакүхотой барилдана.


Нагоя башёгийн дээд буюу Макүүчи зиндаанд барилдаж буй Сэкиваке Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо /М 5/ А.Ичинноров эхний өдөр хоёулаа өрсөлдөгч бөхчүүддээ ойчлоо.


Жюүрёо зиндаанд 6 монгол бөх, Макүүшитад Озэки асан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын 9 бөх барилдаж байгаа бол Сандамэд манай 2 бөх зодоглож байгаа юм.

Холбоотой мэдээ