Баян-Өлгийд гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий
газар, "Японы хүүхдийг ивээх сан"-гийн хамтарсан ажлын хэсэг энэ өдрүүдэд Баян-Өлгий
аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний
болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдийн
хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм
судалгаа хийх аж.
Судалгааны
ажлыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдэлийн түвшинг
анхан шатанд тодорхойлох юм. Мөн тухайн аймагт зонхилон тохиолддог гамшгийн
төрлүүдээр эрсдэлийн тойм судалгааг гаргах бөгөөд орон нутгийн удирдлага,
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөх ажээ.
Энэхүү ажлын хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ
хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө
боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдэлийг бууруулах
орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж байна.