УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-03 08:36:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Байнгын хороод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.


Тодруулбал, 09.00 цагт Хууль зүйн байнгын хороо, 11.00 цагт Эдийн засгийн байнгын хороо, 15.00 цагт “Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.


УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь дэмжсэн юм. Ийнхүү хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулан байгуулснаар чуулганыг завсарлуулсан. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд тус тусынхаа тойрогт ажиллаж, иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулан, саналыг нь авах ажил орон даяар өрнүүлсэн. Энэ сарын 1-ний байдлаар нийт 40 мянга 930 иргэний саналыг аваад буй юм.

Холбоотой мэдээ