Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг Баянлиг, Богд, Жинст суманд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-06-29 21:01:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаарх судалгааг гүйцэтгэж буй. Судалгааг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 19 дэх илтгэлд тусгахаар төлөвлөжээ.

Энэ ажлынхаа хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Тус комисс Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, Жинст суманд ажиллаж малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа мэдээлэл хийх юм байна.

Холбоотой мэдээ