2015 онд Порошенкогийн хөрөнгө 100 сая доллароор нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-01 10:35:48

КИЕВ. /TASS/. Украины хамгийн баян 100 хүний зургадугаарт тус улсын Ерөнхийлөгч Петер Порошенко орсон байна. Украины “Forbes” сэтгүүлийн хийсэн судалгаагаар, түүний хөрөнгө 858 сая доллар хүрчээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Порошенкогийн хөрөнгө 100 сая доллароор нэмэгдсэн бөгөөд ингэснээр тэрбээр жагсаалтын наймдугаар байрнаас зургадугаар байр руу дэвшсэн байна.

Украины олигарх Ринат Ахметовт жагсаалтын нэгдүгээр байраа хадгалж үлджээ. Түүний хөрөнгө өнгөрсөн жил 4.6 тэрбум доллароор буурч, 2.3 тэрбум доллар болжээ.

Дэлхийн зах зээлд төмрийн хүдэр, металийн ханш буурч, Украины уул уурхай, металлургийн цогцолборын бүтээгдэхүүний эрэлт буурсны улмаас түүний хөрөнгийн хэмжээ ингэж буурчээ гэж сэтгүүлд бичсэн байна.

Харин жагсаалтын хоёрдугаар байрт 1.3 тэрбум долларын хөрөнгөтэй Игорь Коломойский оржээ.

Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд Днепропетровск хотын хамгийн баян иргэний хөрөнгийн хэмжээ хоёр дахин буурсныг сэтгүүлд онцолсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ