Европын наадамд Оросын сагсан бөмбөгчид алтан медаль хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-25 10:55:43

МОСКВА. /АиФ/. Минск хотод болж буй Европын наадмын сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд Оросын эрэгтэйчүүдийн шигшээ баг алтан медаль хүртжээ. Шийдвэрлэх тоглолтод Оросын баг Латвийн багийг 21:14 онооны харьцаагаар хожсон байна.


Оросын багийн бүрэлдэхүүнд тамирчин Станислав Шаров, Илья Карпенков, Кирилл Писклов, Алексей Жердев нар тогложээ. Европын наадамд Оросын баг тамирчид одоогийн байдлаар медалийн тоогоор тэргүүлж байгаа юм.


Сануулан дурдахад, сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Токио хотод 2020 онд болох олимпийн наадмын үндсэн төрөлд багтсан билээ. 

Холбоотой мэдээ