Цахим мөнгө танилцуулах өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-20 17:38:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “Cryptocenter” төвөөс “Улаанбаатар Onelife” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

“Өнөөдөр суралц-Маргааш манлайл” уриан дор энэ сарын 22-нд болох өдөрлөгөөр цахим мөнгөний боловсролын систем болон арилжааны талбараар дамжуулан сая сая энгийн иргэдэд цахим, тоон эдийн засгийн боловсрол олгоод зогсохгүй, эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх боломжийг санал болгоно гэж зохион байгуулагчид хэлж байна.


Өдөрлөгөөр “Цахим мөнгийг хэрэглэхэд бэлэн үү?” гэсэн сэдвээр крипто эдийн засгийг судалгааны суурьтай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгуулна гэж мэдэгдэж байна. 

Холбоотой мэдээ