ОБГ-ын алба сурталчлах өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-20 16:20:17

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газар байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан тус газраас алба сурталчлах өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.  

Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, Цэргийн штабын дарга Ж.Ганбаатар нар оролцсон юм. Энэ үеэр албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг иргэдэд танилцуулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг өгсөн юм. Мөн албаны хэмжээнд ашиглаж буй техник, тоног төхөөрөмжийг иргэдэд танилцууллаа.

Алба сурталчлах үеэр МУЗН-ийн түүхт 80 жилийн ойн хүндэт медалиар гал унтраах 51-р ангийн захирагч, дэд хурандаа Д.Хонгор, эрэн хайх аврах салбарын дарга, хошууч Ц.Дэлгэр нарыг, мөн "Энэрэл" алтан медалиар Г.Түвшинбаяр, П.Мэндсайхан, Д.Нямжаргал, Т.Баттулга, Б.Алтанхуяг нарыг, "Шилдэг залуу" алтан медалиар М.Эрдэнэбаатарыг  Архангай дахь УЗХ-ноос шагнаж урамшууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор тус тусдаа өөр чиг үүрэгтэй байсан Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах отряд, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах штаб байгуулж улмаар 2005 оны Засгийн газрын 47 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын даргын 2015 оны Б/425 дугаар тушаалаар Онцгой байдлын газрыг байгуулж байжээ. 2018 оны А/460 дугаар тушаалаар тус газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан байна.

Урьдчилан сэргийлэх тасаг, Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбар, Төвшрүүлэх сум дахь Улсын нөөцийн салбар гэсэн 4 нэгжид төрийн тусгай 77 албан хаагч ажиллаж байна. Үүнээс офицер-23, ахлагч-54, энгийн гэрээт-9 нийт 86 алба хаагчтай, гал унтраах аврах тусгай зориулалтын 16 автомашин, 128  нэр төрлийн гал унтраах, аврах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэйгөөр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

Холбоотой мэдээ