М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-06-19 14:22:50

КАИР. /ABC/. Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн нас барсан шалтгааныг бие даан мөрдөн шалгахыг НҮБ уриаллаа.


67 настай М.Мурси даваа гарагт шүүхийн танхимд ухаан алдсаны дараа нас барсан юм. Ардчилсан зарчмаар сонгогдсон Египетийн анхны Ерөнхийлөгч түүнийг 2013 онд албан тушаалаас нь цэргийн хүчээр түлхэн унагажээ.


Ерөнхийлөгч асны ар гэрийнхэн шоронгийн эмчилгээний талаар удаа дараа гомдол мэдүүлсээр иржээ. Мөн М.Мурсиг төрсөн нутагт нь оршуулах хүсэлтийг эрх баригчид хүлээж авахаас татгалзаж, түүнийг мягмар гарагийн өглөө Каир хотын зүүн хэсэгт оршуулсан байна.


“М.Мурсиг баривчилгаанд байсан үеийн нөхцөл байдал гээд түүний нас барсан шалтгааныг бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй гэж бид үзэж байна” гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын хэвлэлийн төлөөлөгч Руперт Колвилл мэдэгджээ.

Холбоотой мэдээ