"Дархан зочид буудал", "Түмэн шувуут"-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-18 19:36:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр  I, II, III ангиллын 30 ХК-ийн 149.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 15 ХК-ийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан зочид буудал" болон  "Түмэн шувуут" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" болон "Шивээ Овоо" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 4.4 сая ширхэг үнэт цаасыг 250.0 сая төгрөгөөр арилжаалав. "TOP 20" индекс 0.08 хувиар өсч, 19684.42 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,431,679,707,175.91 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ