Аймгийн Цагдаагийн газар долоон офицероор бүл нэмлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-06-18 10:35:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/434 дүгээр тушаалын дагуу аймгийн Цагдаагийн газар долоон офицероор бүл нэмлээ.

Цагдаагийн газрын удирдлагууд шинээр томилогдсон алба хаагчдыг хүлээн авч уулзан ажиллах орчин нөхцөлтэй танилцуулж, албандаа хурдан хугацаанд дасан зохицох, иргэдтэй зөв боловсон харилцах, биеэ зөв авч явах, стрессээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгч, тэдний санал хүсэлтийг сонсов. Мөн нууцын болон сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй ажиллах талаар баталгаа авлаа.

Аймгийн Цагдаагийн газар нь хэлтэс, хэсэг, тасагтаа 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ард иргэдийн аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг хүлээн ажиллаж байна.

Холбоотой мэдээ