Болгараас бизнесийн төлөөлөл ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-18 09:45:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Болгарын бизнес уулзалт энэ сарын 26-нд манай улсад болно.

Уулзалтад Болгарын Эдийн засгийн сайдын тэргүүлсэн, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, үл хөдлөх хөрөнгө зууч, аялал жуулчлал, эрүүл мэнд, төмөрлөгийн үйлдвэрлэл, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 12 аж ахуйн нэгжийн төлөөлөл манай улсад ирж оролцох бөгөөд Монголын бизнес эрхлэгчидтэй нүүр тулан уулзаж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх юм.

Бизнес уулзалтыг МҮХАҮТ болон Болгар улсын Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих агентлаг хамтран зохион байгуулж байна.


Холбоотой мэдээ