Сүхбаатарын талбайд өнөө орой хүндэтгэлийн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-14 15:51:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн ардын урлагийн их наадам үргэлжилж байна.

Өнөө орой 19.00 цагт Д.Сүхбаатарын талбайд “Соёл Урлаг-Үндэсний Дархлаа” хүндэтгэлийн тоглолт болно.

Тоглолтод Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Нийслэлийн Улаанбаатар чуулга, СУИС-ын багш нар, дуучид оролцох юм.


Холбоотой мэдээ