Ёс зүйгээрээ үлгэрлэе” QUIZ уралдааны шилдэг нь Сэлэнгийн багш нар байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-14 10:36:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/“Ёс зүйгээрээ үлгэрлэе” QUIZ уралдаанд Сэлэнгэ аймгийн багш нар амжилттай оролцож, багаар ажиллах чадвар, оюун ухаанаараа манлайлжээ.

Тус уралдааны шилдгээр Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн багш нарын баг шалгарсан бол дэд байрт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дунд сургуулийн багш нарын баг, гуравдугаар байрыг Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн багш нарын баг тус тус эзэлж, багаараа гадаадад аялах эрхээр шагнуулсан байна.  

Энэхүү “Ёс зүйгээрээ үлгэрлэе” QUIZ уралдааныг 2019 оноос эхлэн хэрэгжиж буй Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, шинэчлэгдсэн ёс зүйн дүрмийг боловсролын байгууллагын албан хаагчдад сурталчлах, танин мэдэхүйн мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор БМДИ, Юнител групптэй хамтран энэ оны 3-р сараас эхлэн зохион байгуулжээ. Тус уралдаанд нийт 341 сургуулийн 744 баг буюу нийт 2223 багш оролцсон аж.

Мөн хувийн оноогоор Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн англи хэлний багш М.Уранмандал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын дунд сургуулийн англи хэлний багш М.Алтаннамар, Сэлэнгэ аймгийн Орхон сумын дунд сургуулийн бага ангийн багш Э.Энхтуяа нар эхний 5 байрт шалгарч, БМДИ-ийн болон Юнител группийн гарын бэлгээр шагнуулсан байна.  

Холбоотой мэдээ