Бээжин-Хөх хотын хооронд хурдны галт тэргээр хоёр цаг зорчино

Хилийн чанадаас
khandmaa@montsame.gov.mn
2019-06-13 18:26:04


Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газраас 2016 онд баталсан “Дунд болон урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөлт”-ийн нэгээхэн хэсэг болох Бээжин-Хөх хотыг холбосон өндөр хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажил тун удахгүй дуусаж, энэ оны сүүлээр ашиглалтад оруулна.

Уг чиглэл нь Бээжин- Жан жиа коу /Жанчхүү/-Улаан цав-Хөх хот бөгөөд Бээжин-Жан жиа коу чиглэлийн өндөр хурдны төмөр замын угсралтын ажил өнөөдөр албан ёсоор дууссан байна.

Энэхүү бүтээн байгуулалтыг 220 хоногийн турш хийсэн бөгөөд замын нийт урт нь 174 км аж. Улмаар энэ оны 9-р сараас туршилтын ажлууд хийж, оны эцсээр албан ёсоор ашиглалтад оруулах юм. Бээжин-Жан жиа коу хотын хооронд зорчиход гурван цаг зарцуулдаг байсан бол энэхүү зам ашиглалтад орсноор нэг цаг зарцуулах юм.

Тус чиглэл нь 2022 онд Бээжин хотод зохион байгуулах Өвлийн олимпын ач холбогдол бүхий тээврийн шугам болж байгаа юм байна.

Харин Жан жиа коу-Улаан цав-Хөх хотын чиглэлийн тухайд нийт урт нь 286 км бөгөөд замын угсралтын ажил 2018 оны 7-р сард дууссан байна. Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн туршилтын ажлууд хийх ба мөн энэ оны сүүлээр албан ёсоор ашиглалтад оруулах юм байна.


А.Анхбаяр

Холбоотой мэдээ