Цагааннуурын боомт энэ сарын 12-ны өдөр амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-11 23:11:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомт маргааш буюу энэ сарын 12-ны өдөр амрахаар болжээ.

Учир нь ОХУ-д жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг "Тусгаар тогтнолын өдөр" хэмээн тэмдэглэж бүх нийтээр амардаг байна. Төрийн баярын өдөр нь тохиож байгаатай холбогдуулан тус улсын Ташанта боомт тухайн өдөр ажиллахгүй болсон талаар Оросын талаас Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт өнөө орой мэдэгджээ.

Хилийн боомтууд энэ сарын 13-ны өдрөөс хэвийн ажиллах ажээ.

Холбоотой мэдээ