Цэвэрлэх байгууламж ирэх жил ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-07 22:47:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Азийн хөгжлийн банкны 8,7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж байгаа тус цэвэрлэх байгууламж хоногт 3000 шоометр бохир цэвэрлэх хүчин чадалтай юм.

-Булган хотын дэд бүтцийн томоохон дэвшил цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдэхээс гадна үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэнэ. Энэ бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК шалгарсан бөгөөд 2020 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр ажлаа эхлүүллээ гэж аймгийн ЗДТГ-ын дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ихбаяр ярилаа.


Холбоотой мэдээ