"Инвескор”-ийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхийг зөвшөөрөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 24 ХК-ийн 99.1
сая төгрөгийн үнийн дүн бүхий 825.1 мянган ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс
7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 компанийн хувьцааны ханш
буурсан бол гурван компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Тухайлбал, "Монгол савхи" болон
"Гермес центр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Мик Холдинг” болон "Хай би ойл ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа. "TOP
20" индекс 0.54 хувиар буурч, 19682.88 нэгжид хүрсэн
бол зах зээлийн үнэлгээ 2.363.206.372,966.97 төгрөг боллоо.
Энэ өдөр СЗХ-ны
даргын 1/2369 тоот албан тушаал гарч, "Инвескор ББСБ” ХК-ийн үнэт
цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцон улмаар хувьцааны хоёрдогч
зах зээлийн арилжааг энэ зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэх
зөвшөөрлийг олгов.
Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсонтой
холбогдуулан хөрөнгө оруулагчид үлдэгдэл мөнгөн хөрөнгийг
өнөөдрөөс буцаан авах эрх үүслээ.
Б.Болд