Шведийн шүүх Ассанжийг баривчлахаас татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-04 11:18:19

КИЕВ. /Ukrinform/. Шведийн шүүх тус улсад хүчингийн хэрэгт буруутгагдаад байгаа, “WikiLeaks”-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг баривчлахаас татгалзсан тухай AFP агентлаг мэдээлжээ.


“Жулиан Ассанж одоо шоронд хоригдож байгаа учраас мөрдөн шалгах ажлыг мөрдөн шалгах тухай Европын тогтоолын тусламжтайгаар үргэлжлүүлэх боломжтой. Тиймээс шүүх түүнийг баривчлах шаардлагагүй гэж үзсэн” гэж мэдэгдэлд дурдсан байна.


Ассанж Их Британийн шоронд хоригдож байгаа нь түүнийг байцаахын тулд Шведэд албан ёсоор баривчлах шаардлагагүй гэсэн үг юм гэж Уппсала хотын Тойргийн шүүгч мэдэгджээ.


Ассанж өмнө нь өөрийг нь шилжүүлэн өгөхөөс болгоомжлон, Шведэд мөрдөн шалгах ажиллагаанд оролцоогүй учир түүнийг зайлшгүй баривчилж, Шведэд байцаах ёстой гэж тус улсын Прокурорын газрын орлогч дарга Ева-Мари Перссон үзэж байгаа юм. Тэрбээр WikiLeaks-ийг үндэслэгчийг Шведэд байцаах зорилгоор шилжүүлэн авах хүсэлтийг Их Британийн талд тавихын тулд түүнийг баривчлахыг шаарджээ.


Холбоотой мэдээ