Домог болсон эртний тамирчид

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-03-28 17:00:08

ВАШИНГТОН. /History/. Эртний дэлхий буюу Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнод орчмын бүс нутагт алдар нэрээ цуурайтуулсан долоон тамирчны тухай цувралаар хүргэж байна.

Диагорас Родоса

Диагорас Родоса нь эртний Грекийн спортын хамгийн алдартай гэр бүлүүдийн нэгийнх нь өвөг дээдэс, боксын аварга тамирчин байсан юм. Тэрбээр МЭӨ 464 оны олимпын аварга болсон бөгөөд түүний энэ амжилтыг сүүлд уянгын яруу найрагч Пиндар шүлэгтээ мөнхөлжээ. Тэрбээр Дельфыд болсон Пытняны наадам болон Немея, Истмианы наадмын боксын төрөлд мөн түрүүлжээ. Ингэснээр тэрбээр Периодоникс буюу спортын дөрвөн том наадамд түрүүлсэн тамирчдын нэг болсон юм.

Диагорасын гурван хүү гурвуулаа бокс болон панкратионы /зэвсэггүй, дүрэмгүй тулааны төрөл/ аварга болсон нь түүний алдар нэрийг улам бүр өндөрт өргөжээ. Түүний Акусилай болон Дамагетус гэх хоёр хүү нь МЭӨ 448 оны олимпт түрүүлсэн амжилтаа тэмдэглэхдээ аавыгаа мөрөн дээрээ суулган  цэнгэлдэхийг тойрсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ