Орос-Монголын хамтарсан сургуулилалтын талаар зөвлөлдөнө

Дэлхийд
sarnai@montsame.mn
2016-03-28 16:30:11

МОСКВА. /Sputnik/. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн (ДЦТ) төлөөлөгчид “Сэлэнгэ-2016” Орос-Монголын хамтарсан цэргийн ээлжит сургуулилтын талаар Монголын цэргийн албаны хүмүүстэй дөрөвдүгээр сард  зөвлөлдөхөөр тохирсон тухай ДЦТ-ийн хэвлэлийн албаны дарга мэдээлэв.

Эхний зөвлөлдөх уулзалт хоёрдугаар сарын эхээр болсон юм.

Буриадад байрладаг Бурдуны цэргийн сургуулилтын талбайд наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны хооронд сургуулилтыг зохион байгуулахаар хоёр тал өмнө нь тохиролцсон байна. Сургуулилтад нийт 2000 орчим цэргийн албан хаагч оролцох юм.

“Сэлэнгэ-2016” нь 2008 оноос хойших Орос-Монголын хамтарсан ес дэх сургуулилалт болно. 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг илрүүлж, бүслэн устгахад чиглэсэн терроризмтой тэмцэх ажиллагааны хувилбарыг боловсруулна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ