Хээлтэгч малын 60 шахам хувь нь төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-17 21:28:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд энэ сарын 16-ны байдлаар 1.1 сая гаруй хээлтэгч төллөж, 1.1 орчим төл бойжиж байна. Энэ онд нийт 1.955.111 хээлтэгч төллөх бөгөөд одоогийн байдлаар ийнхүү 57.4 хувь нь төллөөд байгаа аж.

Төл бойжилт 98.4 хувьтай байгаа бөгөөд 4895 ботго, 9026 унага, 28.518 тугал, 442.127 хурга, 639.413 ишиг эсэн мэнд бойжиж байна.

Мөн аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.5 сая шахам мал өвөлжиж, хаваржиж буй. Оны эхний нийт малын 0.4 хувь буюу 20.830 том мал, үүнээс 55 тэмээ, 968 адуу, 2340 үхэр, 6246 хонь, 11.221 ямаа зүй бусаар хорогджээ.

Холбоотой мэдээ