Маргааш автомашингүй өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-17 11:37:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр” маргааш болох бөгөөд энэ өдөр 7.00-18.00 цагт дараах автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.


Тодруулбал, Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайваны өргөн чөлөө, Өгөөжийн уулзвараас УДЭТ  буюу Сөүлийн гудамж, Хуримын ордны урд зам буюу Гэндэнгийн гудамж, Континенталын уулзвараас ЯТТ 103-ын уулзвар хүртэл буюу Элчингийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, автомашингүй бүс болгон иргэдийг унадаг дугуй, скүүтэр, ролик болон явганаар замын хөдөлгөөнд оролцох боломжийг бүрдүүлж ажиллана.


Мөн энэ өдрөөр Тээврийн цагдаагийн алба иргэдийн болоод замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 299 цэгт 300 гаруй алба хаагч болон нэмж Дотоод хэргийн их сургуулийн 60 сонсогч хамтран үүрэг гүйцэтгэх юм.

Холбоотой мэдээ