Мэдээлэл технологийн мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэй гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 14:11:25

МОСКВА. /TASS/. Орос улсад эцэг эхчүүдийн дийлэнх нь мэдээлэл технологийн салбарын болон эмнэлэг, хууль сахиулах байгууллагын ажил мэргэжлийг хамгийн ирээдүйтэй, эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийн тоонд оруулж байна. 


“Ямар ажил мэргэжлүүд илүү ирээдүйтэй гэж харж байгаа талаар эцэг эхчүүдэд тогтсон ойлголт бий болжээ. Мэдээлэл технологийн салбартай холбоотой ажил мэргэжлүүд 39.8  хувь буюу хамгийн өндөр үнэлгээтэй байсан. Түүнчлэн эмнэлгийн болон хууль хүчний байгууллагын ажил мэргэжлүүдэд өгсөн үнэлгээ өндөр байсан” хэмээн Оросын ардын аж ахуй, төрийн албаны академийн мэдэгдэлд дурджээ.


Харин шинжлэх ухаан, соёл, хөдөө аж ахуйтай холбоотой ажил мэргэжлүүдийг арай бага эрэлт хэрэгцээтэй гэж эцэг эхчүүд үзэж байгаа аж. Мөн дээд боловсрол эзэмшихийг эцэг эхчүүд нийгмийн хэм хэмжээ гэж үзэж байгааг судалгаа харуулжээ. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 71 орчим хувь нь хүүхэд дээд боловсрол эзэмших ёстой гэж үзсэн бол 26.9 хувь нь заавал диплом авах шаардлагагүй хэдий ч дипломтой байх хэрэгтэй гэж үзсэн байна. 

Холбоотой мэдээ