Хүн, мал, нохойд халдсан чоныг тандан судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-03-25 16:46:46

Өнөө өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод 30-40 насны хоёр хүн чононд хазуулсан гэх мэдээ олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Уг мэдээг лавлахад үнэн явдал болжээ.

Чононд хазуулсан хүмүүсийг   ГССҮТ-д хүргэн эмчилгээнд оруулжээ. Одоогоор тэдний биеийн байдал нь харьцангуй гайгүй байна. Чоно дээрх хоёр хүнээс гадна үхэр, ноход руу ч ноцжээ. Чононд ноцуулсан нохдыг устгасан бол үхрээс шинжилгээ авчээ. Хавар, намрын улиралд чоно галзуурах нь түгээмэл байдаг. Галзуу чоно хөдөөд айлын хот руу орсон мэдээ олонтаа гардаг ч нийслэлд орж ирсэн тохиолдол гарч байгаагүй. 

Зоонозын өвчин судлалын төвийнхөн болсон явлын мөрөөр чоныг судлан тандаж эхэлсэн байна. Мөн уг хэргийг Сүхбатаар дүүргийн цагдаагийн хэлтэс бүртгэн авч шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ