Челси Мэннинг суллагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-10 12:50:59

АТЛАНТА. /CNN/. WikiLeaks” цахим хуудаст мэдээлэл дамжуулан өгсөн Челси Мэннингийг Виржини мужийн шоронгоос суллажээ. Хүйсээ солиулах шийдвэр гаргах тухайгаа мэдэгдэж байсан Челси Менннингийн жинхэнэ нэрийг Брэдли Мэннинг гэдэг юм.


Челси Мэннинг шоронд 62 өдрийг өнгөрүүлжээ. “WikiLeaks” цахим хуудасны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тангарагтны шүүгчдийн өмнө мэдүүлэг өгөхөөс татгалзсантай нь холбогдуулан түүнийг 3 дугаар сарын эхээр баривчилжээ. Тангарагтны шүүгчдийн явуулж буй шүүх ажиллагааны нууцлалд Мэннинг итгэхгүй байсан нь тэрбээр мэдүүлэг өгөхөөс татгалзах гол шалтгаан болжээ.


Шүүх хуралд Ч.Мэннинг энэ сарын 16-нд дахин орох аж. Мэдүүлэг өгөхөөс татгалзвал түүнийг шүүхэд хүндэтгэлгүй хандсан хэмээн буруутгаж, дахин хорих юм.


Мэннингийг “WikiLeaks” цахим хуудаст Ирак дахь АНУ-ын цэргийн ажиллагаатай холбоотой 700 мянга гаруй цэргийн болон дипломат баримт бичгүүд, дүрс бичлэгүүдийг дамжуулсан хэрэгт буруутган 2010 онд баривчлан сатуулсан юм.  


Мэннингт 2013 оны 8 дугаар сард 35 жилийн хорих ял оноожээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2017 оны 1 дүгээр сард Челси Мэннингт өршөөл үзүүлж, тэрбээр 2017 оны 5 дугаар сард суллагдсан байна.  

Холбоотой мэдээ