Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 25 хувьд хүргэж нэмэгдүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-10 12:30:20

ТОКИО. /Kyodo/. Хятадын 200 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэгдүүлэх тухай АНУ-ын Засаг захиргааны шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай “Kyodo” агентлаг мэдээлэв. 


Тус агентлагийн мэдээлснээр, Хятад улс хариу арга хэмжээ авч магадгүй байна.


Хятадын Төрийн Зөвлөлийн Шадар сайд Лю Хэ өнгөрсөн пүрэв гарагт Вашингтонд хүрэлцэн ирж, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, Худалдааны төлөөгч Роберт Лайтхайзер нартай яриа хэлэлцээ хийжээ. Талууд яриа хэлэлцээгээ баасан гарагт үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.  

Холбоотой мэдээ