Сурагчид 273 шуудай хог хаягдлыг түүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-08 23:04:54

Төв /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-нд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ЗДТГ, ЕБС, ЭМТ, Соёлын төв, цэцэрлэг, Нэгдсэн халаалтын төвийн ажилтан албан хаагчид бүх нийтийн хог цэвэрлэгээг хамтран зохион байгуулсан байна.

Энэ ажилд сумын ЕБС-ийн 5-9 ангийн 42 сурагч идэвхтэй оролцож, 273 шуудай хог хаягдлыг түүжээ. Сурагчдын нийгмийн идэвхийг дэмжин 139 мянган төгрөгөөр урамшуулжээ. Сум тойрсон болон төвлөрсөн хогийн цэг, Хангайн энгэрийн рашаан, нийтийн эдэлбэрийн зам дагуу хаясан хог хаягдал, үхсэн малын сэг зэмийг бүрэн цэвэрлэсэн гэж тус сумын интернэт мэдээллийн ажилтан мэдээлэл өглөө.

Холбоотой мэдээ