51 газарт явган хүний зам чөлөөлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-06 11:52:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба “Явган хүний зам” аяны хүрээнд нийт 51 газарт төмөр хашаа, хайс, чингэлэг, өргөтгөл зэргийг буулгаж, зорчих хэсгийн зам талбайг чөлөөлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы баталсан А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон хот тохижилтын ажил хийгээд байгаа аж.

Холбоотой мэдээ