Орон нутгийн хөгжлийн санг зөв удирдан зарцуулах сургалтад засаг дарга нар хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-05 16:15:37

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд болон ЗДТГ-ын удирдах түвшний албан хаагчид үе шаттайгаар "Тогтвортой амжиргаа" төслийн хүрээнд  сургалтад хамрагдаж байгаа ажээ. 

Энэ удаагийн төсөл "Модуль-3" буюу худалдан авалт хэрэгжилтийн гарын авлага нэртэйгээр  Төв аймгийн сумдын засаг дарга нар болон тамгын газрын ажилтнуудыг хамрууллаа.

"Модуль-3" төслийн зорилго нь орон нутагт худалдан авах ажиллагааг хуулийн хүрээнд явуулах чадавхтай хүний нөөцийг бэлтгэх, орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хэрэгжилтийг хангахад ил тод, өрсөлдөх тэгш боломжийг бүрдүүлэх, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд суурилсан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, түүний тогтолцоог төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа юм хэмээн тогтвортой амжиргаа төслийн дарга Ц.Буманбуян мэдээлэл өглөө. 

Модуль-3 төсөл  21 аймагт жигд хэрэгжинэ.

Сургалтын агуулгад орон нутагт ОНХС-гийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, худалдан авах ажиллагааны үе шат, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, мэдлэг олгох юм байна. 

Холбоотой мэдээ